“Аква Пласт Монгол” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бид Итали улсын Index компанийн ISO-9901 сертификаттай, ISO-14001 чанарын баталгаатай,  25-с дээш жилийн эдэлгээний хугацаатай, -50 хэмийн хүйтнийг тэсвэрлэх чадвартай, дэлхийн 110 оронд өргөнөөр хэрэглэгдэж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, байгаль орчинд хоргүй бүтээгдэхүүн, уснаас хамгаалах хуйлмал битум материал, дэвшилтэт технологийг Монголын барилгын зах зээлд анх удаа дээврийн хучилтын зориулалтаар импортлон нэвтрүүлж, шинэ болон шинэчлэн засварлах, хавтгай, мөн босоо дээврийн ус тусгаарлах хучилтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж, 5-10 жилийн баталгаат засварын гэрчилгээ олгон үйл ажиллагаагаа явуулсаар ирсэндээ баяртай байна.

Монгол-Унгарын хөрөнгө оруулалтай манай компани нь 2005 онд байгуулагдаж  дээврийн хучилтын энэхүү дэвшитэт технологийг Монголын барилгын зах зээлд нэвтрүүлэх ажилд анхлан Унгар мэргэжилтнүүд биечлэн оролцож, сургалт явуулж италийн шинэ технологийг Монголын залуучуудад зааж сурган эзэмшүүлсээр ирсэн билээ. Улмаар ажилчидаа сургаж Мод барилгын мэргэжлийн чадавхийн төвөөс “Дээвэр угсрагч мэргэжил” эзэмшүүлэн жилд дунджаар  20-25 шинэ ажлын байр бий болгох, дээврийн засварын ажлыг дагнан гүйцэтгэж байна.

Бид орчин үеийн удирдлагын багийн шилдэг менежмент, өндөр бүтээмжтэйн зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник технологи, ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны олон улсын стандартыг эх орныхоо барилгын салбарт нэвтрүүлэх, хүний төлөө хариуцлагатай ажил олгогч байх зарчмыг эрхэмлэж ажилладаг.

  • Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй гадаад дотоодын эрхэм түншүүд та бүхэнтэй хамтран ажиллахад бидний зүгээс үргэлж баяртай байх болно.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Захирал Х.Баярсанаа

  • /