Манай оронд барилгын байгууллага үүсч хөгжөөд 300 гаруй жил болж байгаагаас сүүлийн 80 гаруй жилд орон сууц, олон нийтийн, үйлдвэрлэлийн барилга, байгууламж өндөр баригдаж. сүүлийн жилүүдэд барилга байгууламж өндөр бүр ч эрчимтэй баригдаж байна. Эдгээр барилгын 70 орчим хувь нь хавтгай дээвэртэй баригдсан байдаг. Ашиглалт, засвар үйлчилгээг анхаарахгүй байна. Ялангуяа 1960 оноос олноор баригдсан угсармал орон сууц, сургуулийн барилгын ихэнх нь хавтгай дээвэртэй буюу оройгүй барилга байдаг,

Хавтгай дээврээс ус гоожиж олон зуун сая төгрөгийн засвар жил бүр хийдэг боловч тодорхой үр дүнд хүрэхгүй дахин дахин засвар хийж хэрэглэгч, оршин суугч нарын тав тухыг алдуулж байнга гомдол санал /Улаанбаатар хотод хавар, зуны улиралд/ байнга гарсаар байдаг.

Дээврээс ус гоожих гол шалтгаан нь хавтгай дээвэр дээр өвөлжин орсон цас хунгарлан тогтсон байдагт оршино.Үүнийг зураг дээр харуулъя. Хаврын эхэн сараас дулаарч эхлэх үед өдөртөө дээвэр дээрхи цас хайлж, усан тогтоол үүсч шөнөдөө хөлдөж дээврийн хийцийг гэмтээх үндэс шалтгаан болдог. Агаарын хэм өдөртөө нэмэх, шөнөдөө хасах талдаа байдаг. Хайлсан цасны усны урсац дээврийн хар цаасны завсраар орж цаас болон дулаалгыг чийглэж норгосноос шөнөдөө хөлдөж /ус хөлдөхөөрөө тэлдэг физикийн чанар тухайн материал тэлэлтээс овойж ховхорч гэмтэж эхэлдэг. Ийм байдлаар хавтгай дээврийн хийцүүд гэмтдэг. Дээрхи байдлаас дээврийн хийцийг хамгаалах энгийн аргыг санал болгож байна.

Дээвэр дээрхи хунгар цас

Хаврын урь орох үеэр хайлахын өмнөх цасыг буулгах хэрэгтэй юм. /Цас хайлж хөлддөг үе хавар намар юм/
Жилдээ намар 11-р сард, хавар 3-р сард багтааж 2 удаа буулгах Сүүлийн жилүүдэд 11-р хорооллын орон сууц, Оргил рашаан сувилал, “Одкон Холдинг” ХХК-ийн дээврийн цасыг буулгуулсан нь дээврээс ус гоожихгүй болоход нэмэр болсон гэж үзэж байна.

  1. Дээврийн цас буулгахдаа: Модон хүрз. дэрсэн шүүр багажаар болгоомжтой ажиллах хэрэгтэй./Дээврийн цаас хийцийг гэмтээхгүй/
  2. Дээврээс хальтарч унахаас сэргийлэн хамгаалах бүс, хоёроос
    доошгүй хүн байж ажиллах
  3. Өндөр барилгын дээврийн цас буулгах арга байна. /Бүрхэвч дотуур
    гулсуулж буулгах/
  4. Буулгасан цасыг зүлгэн дээрээ овоолж цэнэг усалгаанд ашиглах
  5. Дээврийн ус зайлуулж урсгах шүүр цорго. ховилыг шороо, хог
    цаснаас цэвэрлэх
  6. Дээврийн цас зайлуулах талаар оюутан залуучуудын баг
    байгуулан ажиллуулж цалин хөлс олгож болох юм.Ийм ажлын байр
    гаргаж болох юм.
  7. Ер нь тухайн барилгын эзэн, дарга нар дээвэр дээрээ жилдээ 1-2
    удэа гарч үзэхэд дээвэр хамгаалахад үр дүн өгөх юм.

Манай орны эрс тэс цаг уурын нөхцөлд тохируулж уран барилгач, хийцийн инженер нар дээврийн хийц, ус тусгаарлагч материалын сонголт зэргийг зөв шийдэлд хүрэх нь улсаа хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болох нь дамжиггүй.

Дээвэр ямар байвал дээр вэ?

Манайдаа удаан ашиглагдаж байгаа барилга болох сүм, дуганы дээвэр, гадаадын уран барилгын дээврийг харахад налуу урсацтай хурын усыг барилгын гадна талаар нь зайлуулахаар баригдсан байдгийг харж болох юм.

Засвар үйлчилгээний баг зохион байгуулах санал:

1.Шилэн барилгуудын гадна талын нүүр хэсгийг цэвэрлэх
2.Дээврийн цас буулгах усны цорго шүүрийг цэвэрлэх
З.Угсàрмал барилгын заадсыг /алдах дулааныг багасгах/ чигжих
4.Дуудлагаар албан байгууллагын цонх гадна ханын нүүр өнгөлгөөг засварлах.d